Москвагийн оддын хотхонд “Союз ТМА-19” хөлгийн үндсэн болон орлох багийн гишүүдийн бэлтгэл эхэллээ. Энэ хөлөг 6-р сарын 16-нд олон улсын сансрын станцыг зорино. Үндсэн багийнхан олон улсын сансрын станцын оросын хэсгийн хэрэгсэл дээр, харин орлох багийнхан “Союз ТМА” жолоодлогот хөлгийн макетад бэлтгэл хийж байна. Багууд лхагва гаригт сэлгэн бэлтгэл хийсний дараа комисс тойрог замд очих багийн бүрэлдэхүүнийг батална. Шинэ багийнхан станцад “Прогресс” ачааны хоёр хөлөг, мөн нэг шаттл хөлөг хүлээж авна гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав.