Орос улсын ерөнхий сайд В.Путин өнөөдөр Москва хотод эхэлсэн Дэлхийн оросын ард түмний хурлын оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Энэ хурлаар онц, чухал сэдвийг байнга хэлэлцдэг гэж тэрээр хэллээ. Тухайлбал боловсролын системийг хөгжүүлэх, хойч үеийнхнийг хүмүүжүүлэхэд Оросын үнэн алдартны шашны сүм, бусад уламжлалт шашны гүйцэтгэх үүрэг, гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх зэрэг байна. Москва болон Бүх Оросын хамба Кирилл форумыг нээж, хэлсэн үгэндээ, боловсролоос ашиг олохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Олон нийтийн томоохон форум болох Дэлхийн оросын ард түмний хурал энэ жил боловсрол, хүүхдийн сэдвээр болно.