Хятадын өмнөд хэсэгт үргэлжилж байгаа аадар бороо, ширүүн шуурганд 115 хүн үрэгджээ. Тавдугаар сарын эхэнд аадар бороо орсны уршгаар нутгийн олон дүүрэгт гол үерлэж, хөрс нурсан байна. Байгалийн гамшгийн улмаас хурданы гол шугам, гүүр, эрчим хүчний зарим объект эвдэрч, ноцтой хохирол учиржээ. Тус улсын 12 мужийн 700 мянга орчим хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна. Байгалийн гамшигаас учирсан эдийн засгийн хохирлын хэмжээ 2 тэрбум доллароос давжээ.