Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоц  сөнөсөн хэргийн мөрдөн шалгалтын дүнг зарласантай холбогдууланНҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ талаар  хойшлуулшгүй арга хэмжээ авна гэдэгт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун найдаж байгаагаа илэрхийлэв. Ийнхүү уриалснаас хойш хэсэг хугацааны дараа БНАСАУ-ын дарга Ким Чен Ир цэргээ байлдааны бэлэн байдалд оруулахыг тушаалаа. Өмнөд Солонгосын эх сурвалж энэ тухай уламжлав.  Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг 3-р сарын 26-нд Шар тэнгист сөнөснөөс хойш Солонгосын хойгт байдал ийнхүү шинээр хурцадсан байна. Хөлөг онгоцонд явсан 46 хүн үрэгджээ. БНАСАУ-ын шумбагч хөлөг шунгадаг мина харваснаас энэ эмгэнэлт хэрэг гарсныг Олон улсын мөрдөн шалгах комисс баталжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч БНАСАУ-тай худалдаа, тэнгисийн харилцаагаа тасалж, АНУ-тай цэрэг-тэнгисийн шумбагч хөлөг онгоцны хамтарсан сургуулилтад бэлтгэх тухай даваа гаригт зарлажээ. Үүний зэрэгцээ Сөүл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд албан ёсоор хандаж, БНАСАУ-ын талаар шинэ хориг арга хэмжээ авах санаачилга гаргах бодолтой байна. Пхеньян юуны түрүүнд ийнхүү буруутгаж байгааг үгүйсгэж, хамтарсан мөрдөн шалгалтад шинжээчдээ оруулахыг Сөүлээс шаардаж байна. Өмнөд Солонгос халдахыг оролдовол “хүчтэй цохилт өгнө” хэмээн Умард Солонгос анхаарууллаа. Бүс нутгийн хурцадмал байдал хэрхэн өндөрлөх вэ? Эдийн засгийн хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн захирал Георгия Толорая ярихдаа: "Сөүлд төдийгүй Пхеньян, дэлхийн улс орны нийслэл даяар түгшин ийм асуулт тавьж байна. Үнэхээр ийм алхам, БНАСАУ зэвсэгт мөргөлдөөн дэгдээх хүртэл эрс алхам хийх буюу энэ тохиолдолд би хүчтэй гэж хэлэх хариу үйлдэл үзүүлж болзошгүй юм. Мэдээж хэрэг үүнээс зайлсхийхийг хүсч байна. Хүлээцтэй, тайван байх шаардлагатай. Хятад улс эсэргүүцэх нь тодорхой тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын талаар хориг арга хэмжээ авах шийдвэр гаргахгүй болов уу. Болсон үйл явдлыг бүх талаас хэлэлцэх, түүхэн ирээдүйд зөвхөн энэ тохиолдол төдийгүй урьтал бүх нөхцлийг хэлэлцэх учиртай. Хоёр Солонгост тэвчээртэй, тайван, яриа хэлэлцээ хийхийг зөвлөж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг зохицуулах зургаан талын яриа хэлэлцээг сэргээх арга хэмжээ авна хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга найдаж байгаа тухайд Оросын Дорно дахины судлаач эргэлзэж байна. Энэ их хачирхалтай учир шалтгаантай. БНАСАУ дарамтанд яриа хэлэлцээ хийхгүй хэмээн нэг бус удаа мэдэгдсэн. Тэгээд ч дарамт, мөн хориг арга хэмжээ  хүссэн үр дүнд хэзээ ч хүргэж байгаагүй. Оргилсон сэтгэлээ дарж, шуугиан бага зэрэг намжсан тохиолдолд зургаан талын яриа хэлэлцээг сэргээх боломжтой. Тэгвэл яриа хэлэлцээ үр бүтээлтэй, аядуу болно. Зөрчилдөгч талууд тайван, хүлээцтэй байхыг Орос, Хятад улс уриалж байна. Пхеньяныг буруутгаж байгааг нэмж батлах хэрэгтэй гэж Оросын дипломат эх сурвалж хэлж байна. Москва Сөүлийн байр суурийг анхааралтай судалж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин даваа гаригт Бүгд найрамдах Солонгос Улсын элчин сайд Ли Юн Хотой Москва хотноо уулзахдаа мэдэгдэв. Солонгосын хойгт хямарал даамжрахаас сэргийлэхэд АНУ бүх хүч чармайлт тавина гэж Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдэв.
Орчуулсан Г.Нарангарав