Өнөөгийн байдлаар Афганистан дахь америкийнц цэргийн тоо анх удаа Ирак дахь америкийн цэргийн тооноос давж байна гэж Пентагон уламжлав. Тухайлбал төв Азийн тус улсад америкийн 94 мянган цэргийн албан хаагч байгаа бол Иракт 92 мянган цэрэг алба хааж байна. Цагаан ордоны өнөөгийн тэргүүн өмнөх удирдагч Жорж Бушийг бодвол дэлхийг хамарсан терроризмтай тэмцэхэд Ирак бус харин Афганистан “гол фронт” болох ёстой гэж үзэж байна. Барак Обама өнгөрсөн оны 1-р сард ерөнхийлөгч болсон даруйд Афганистан дахь цэргийн тоог нэмэх зарлигт гарын үсэг зурж, үүнд нэмж санхүүжилт олгохыг Конгрессоос хүссэн байна. Зуны адагт тэнд 102 мянган цэргийн албан хаагч алба хаана. АНУ 2003 оны 3-р сард цөмийн орсон Иракт эсрэгээр цэргийн тоог цөөлж байна. Өвөл тэнд 43 мянга орчим цэрэг үлдэнэ. Афганистан дахь дайнд Пентагон сар тутам 6,7 тэрбум доллар, Иракийн дайнд 5,5 тэрбум долаар зарцуулж байна.