Дэлхийн сүлжээний “.РФ” анхны кирилл бүст өнөөдөр орос хэлээр интернет хаяг бүхий арилжааны компанийн анхны вэб хуудас бий болно. “Файлыг 5-р сарын 25-нд .РФ домены бүст байрлуулна.” Энэ үйл явцын дараа домен нэр Интернет сүлжээнд хүртээмжтэй болно” гэж интернетийн үндэсний домен сүлжээний Зохицуулах төвийн төлөөлөгчийн хэлснийг ИТАР-ТАСС агентлаг иш татан уламжлав. Дэлхийн сүлжээнийн анхны кирилл бүст өнөөгийн байдлаар 12 мянга гаруй сайт бүртгүүлснээс 4 орчим хувь нь улсын хэрэгцээнд, үлдсэн нь барааны тэмдэгтийн эзмшигчдийнх байна. Президент.ру болон правительство.рф орос хэл дээрх хаягтай анхны вэб хуудсууд 5-р сарын 13-нд бий болж, тэр үед .РФ доменийг техникийн хувьд Орос улсад шилжүүлсэн юм.