БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир умард Солонгосын цэргийнхэнд байлдааны бэлэн байдалд байх тушаал өглөө. Цэргийн дээд командлалын төлөөлөгч энэ тухай мэдэгдсэн гэж Ройтер агентлаг дамжуулав. Өмнөд Солонгос өчигдөр Умард Солонгосын эсрэг хязгаарлалт тогтоож тухайлбал Пхеньянтай худалдааны бүх харилцаагаа тасалжээ. БНАСАУ-ын бага оврын шумбагч хөлөг торпед харваснаас Өмнөд Солонгосын байлдааны хөлөг 3-р сарын 26-нд Шар тэнгист живсэн юм. Пхеньян ийнхүү буруутгаж байгааг үгүйсгэж байна. Энэ зөрчилд Сөүлийг АНУ дэмжсэн байна. Удахгүй энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцэнэ. Аюулгүйн Зөвлөл өмнөд Солонгосын байлдааны хөлөг живсэнтэй холбогдуулан БНАСАУ-ын талаар шаардлгатай арга хэмжээ авна хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун найдаж байгаагаа илэрхийлэв.