Солонгосын хойгийн Хойд, Өмнөд хэсгийн байдал улам хурцадаж байна. Шар тэнгист 3-р сард хөлөг онгоцы нь устгасан гэж Пхеньянийг буруутгаж байгаа Сөүл, БНАСАУ-ын эсрэг чиглэгдсэн цогц арга хэмжээ авахаар бэлдэж байна. Хойд Солонгостой эдийн засгийн бүх хэлхээ холбоогоо таслан зогсоож байгаагаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак Өнөөдөр зарлалаа. Өмнөдийн 100 гаруй компан ажиллаж байгаа хойд солонгосын хилийн Кэсон хотод барьж байгаа аж үйлдвэрийн хамтарсан паркын ажлыг л үлдээсэн байна. Одоогийн нөхцөл байдалд солонгос хоорондын худалдаа болон хамтын ажиллагааны ямарч хэлбэр утга учиргүй юм гэж Өмнөд солонгосын төрийн тэргүүн хэлсэн байна. Бүх юм худалдаагаар хязгаарлагдсангүй. Хүч хэрэглэх асуудал ч сонсогдож байна. Хэрвээ Пхеньян өдөөн хатгах ажиллагаагаа цаашид үргэлжлүүлбэл, Сеул өөрийгөө хамгаалах арга хэмжээ авна гэж Ли Мён Бак хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. Өмнөд Солонгос улс, «Чхонан» хөлөг сүйрсэн асуудлыг НҮБ-ийн АЗ-д тавьж магадгүй гэж мэдэгдсэн байна. Өмнөд Солонгос, АНУ, Их Британ, Австрал зэрэг улсууд оролцсон мөрдөн байцаах комисс, хөлөг онгоцыг хойд солонгосын пуужингаар буудаж сөнөөсөн гэсэн дүгнэлтэнд хүрсэн билээ. Шар тэнгист Өмнөд Солонгос, АНУ-ын завь эсэргүүцэх хамтарсан хээрийн сургууль хийхээ зарлалаа. Үүгээрээ БНАСАУ-д дарамт үзүүлэхийг оролдож байна. Өмнөд Солонгосын хөлөг онгоцыг устгасантай холбогдуулж БНАСАУ-ын эсрэг хамтарсан үйл ажиллагаа явуулахад нэгдэхийг Хятад улсад, АНУ уриаллаа. Бид бас нэг аюултай сорилт шалгалтын өмнө ирээд байна гэж, Бээжинд хятад, америкийн стратегийн яриа хэлэлцээнд оролцож байгаа төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон мэдэгдлээ. Үйлдсэн хэргийнхээ төлөө Пхеньян хариуцлага хүлээх ёстой гэж тэр нэмж хэлсэн байна. Энэ хямрал бол сүүлийн жилүүдэд болж байгаа эхний хямрал бишээ. Энэ бол солонгосын хойгын асуудлыг зохицуулаж чадаагүйн уршиг юм. Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин нөхцөл байдлын хөгжлийг ингэж таамгалаж байна: Хямрал болдогоороо боллоо. Тэр тусмаа цаашид улам л тасалгаажих болно. Хэлэлцээр, зөвлөлгөөн хийх болно. Эхний ээлжинд албан ёсны бус гурвал Орос, Хятад, АНУ-ын хооронд болно. Өмнөд, Умард Солонгосууд болон Япон улс оролцож мэднэ. Өөр хэлбэр ч байж болно. Саяхан Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Ир, Хятадад айлчилсан. Бас л зөвлөлгөөн байсан. Харин Хятад улсын санал тов тодорхой, тэд цэргийн мөргөлдөөнийг хэзээч хүлээн зөвшөөрөхгүй. Орос улсын байр суурь ч тов тодорхой. Солонгосын хойгын хямралт байдлыг даамжруулахгүйн тулд сонирхогч бух талууд сэтгэл хөдлөлөө барьж, болгоомжтой байх шаарлагатай байна гэж Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнгөрсөн долоо хоногын сүүлчээр мэдэгдсэн билээ.