«Атлантис» сансарын хөлгийн нисэгчид өнөөдөр хөлгийн гадаргуугийн шинжилгээ, шалгалт хийж байна. Манипулятор «гар» дээр байрлуулсан хэт ягаан туяаны камераар, хөлгийн гадаргуугын термо хамгаалалтын давхрагыг нарийн судлана. Энэ давхрага нь нислэгийн үед гэмтэл авсан байж болзошгүй юм. Ням гаригт «Атлантис» хөлөг ОУСС-аас салсан билээ. Тус хөлөг 5-р сарын 26-нд эх дэлхийдээ эргэж ирэх ёстой.