Улс орныхоо цөмийн хүчин чадлыг бэхжүүлэн өргөжүүлж байна гэж БНАСАУ мэдэгдлээ. «Хойд Солонгос улс, улсынхаа ашиг сонирхолыг хамгаалахын тулд цөмийн тогтоон барих хүчээ нэмэгдүүлж, бэхжүүлэх эрхээ өөртөө үлдээж байна гэж» Пхеньян мэдэгдлээ. БНАСАУ-тай хийх худалдаа, жуулчид солилцох асуудалд хязгаар тогтооно гэж Сөүл мэдэгдсний хариуд хийж байгаа алхам гэж шинжээчид үзэж байна. «Чхонан» хөлөг онгоцийн сүйрлийг Өмнөд Солонгос ийнхүү хүлээж авсан юм. Комиссийн гаргасан дүгнэлтээр хөлөг онгоцыг хойд солонгосын шумбагч онгоцноос торпед харваж сөнөөсөн байна. БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахуулах талаар НҮБ-ийн АЗ-д Сеул албан ёсоор хандана.