Улс орны өмнөд хэсэгт болж байгаа үйл явдалд ямарч хамаагүй гэж Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиев мэдэгдлээ. Олон нийтийн жагсаал цуглаан болж, Түр засгийн газар засгийн эрхэнд гарсны дараа тэр эх орноосоо явсан юм. Киргиз улсад нөхцөл байдал хурцадмал байна. Улсын өмнөд хэсэгт шинэ засаглалыг эсэргүүцэгчид байнга эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байна. Тэр нь улмаар зодоон, буудалцаан болж хувирч байна. «Кыргызстанд болж үйл ажиллагаанд би шууд болоод шууд бусаар оролцоогүй» гэж одоогоор Белорус улсад байгаа Бакиев РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ.