Уулын Карабахын мөргөлдөөнийг энх тайвнаар зохицуулах асуудал, тэнд болж байгаа парламентын сонгуулиас шалтгаалах ёсгүй гэж Москва үзэж байна. Ням гаригт тэнд болсон сонгуулийн талаархи саналаа, Орос улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко ингэж тайлбарлалаа. Уулын Карабахыг тусгаар улс гэж Москва үзэхгүй байгаа гэж дипломатч хэллээ. Азербайджан улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг, олон улсын хууль эрхийн зарчим, нормын нэгэн адил Орос улс хүндэтгэн үзэж байна гэж Нестеренко тэмдэглэлээ. Уулын Карабахын статусыг, хүч хэрэглэлгүйгээр, сонирхосон талууд улс төрийн яриа хэлэлцээний замаар тодорхойлох ёстой гэж Москва үзэж байна.