Москвад Аврагч Хритосын сүмд, Оросын Үнэн алдартны сүм хийдийн тэргүүн хамба Кирилл, Константинополийн хамба Варфоломей нар баярын хурал хурлаа. Энэ хурал хоёр чухал үйл явдалд зориулагдсан юм. Энэ жил Гэгээн Духын баяр, славян цагаан толгойг зохиосон ах, дүү гэгээн Кирилл, Мефодий нарын дурсгалын өдөртэй давхцаж байгаа юм. Энэ сайхан баярыг тохиолдуулан Кремлийн Васильевын уруугийн дэргэд Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл үг хэлнэ. Энэ үеэр Славянын талбай дахь Кирилл, Мефодий нарын хөшөөнд цэцэг өргөнө. Славян үндэстний бичиг үсэг, соёлын өдөр бол Орос улсын шашин, төр хосолсон цорын ганц баяр юм.