«Мистраль» маягын дөрвөн нисдэг тэрэг тээгчийг худалдаж авах гэрээ байгуулахын өмнөх хэлэлцээрийн үед оросын БХЯ ороод байна гэж БХ-ын сайд Анатолий Сердюков мэдэгдлээ. Түүний хэлснээр одоогийн байдлаар энэ асуудлаар Испан, Голланд, Франц зэрэг гурван улсуудтай хэлэлцээр хийж байна. Нэг хөлөг онгоцыг гадаадад бүрэн хийлгэнэ, харин гурван онгоцыг оросын хөлөг онгоц үйлдвэрлэгчидтэй хамтран хийнэ. Ийм маягын хөлөг онгоцны эхний ээлжийг Хойд болон Номхон далайн флотод ашиглана.