Аравын хаант засагтай зургаан улсын ГХ-ийн сайд нар, алан хядах ажиллагаатай тэмцэх олон улсын төв байгуулах ажлыг идэвхижүүлэхийг НУБ-д уриаллаа. Саудын Аравын Жидда хотод ням гаригт өндөрлөсөн бага хуралд оролцсон Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зевлелийн гишүүн Саудын Арав, Кувейт, Бахрейн, Катар, Оман, Арабын нэгдсэн Эмират улсуудын гадаад улс төрийн байгууллагуудын тэргүүнүүд, «НҮБ-ийг оролцуулаад дэлхийн хамтын нийгэмлэгийг, алан хядах ажиллагаатай тэмцэх олон улсын төв байгуулах ажлаа идэвхижүүлэхийг уриалж байна» гэж гаргасан мэдэгдэлдээ өгүүлжээ. Тус төвийн гол ажил нь « мэдээлэл, туршлага солилцох, алан хядах байгууллага болон түүний элементүүд, өдөөн хатгалгыг мөрдөх олон улсын хүчин чармайлтыг нэгдэхэд» оршиж байна гэж баримт бичигт заажээ. «Алан хядах ажиллагаа, хэт даврах үзэл хаанаас гарсан, ямар учир шалтгаанаар халхавчилж байгаагаас шалтгаалалгүйгээр түүнийг жигшин зэвүүцэж» байна гэж бага хуралд оролцсон, Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн улсууд тэмдэглэжээ.