Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн Саудын арав, Кувейт, Бахрейн, Катар, Оман, Арабын нэгдсэн Эмират улсууд, нэгдсэн валют нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэх асуудлыг хойшлууллаа. Европын санхүүгийн асуудлын уршгийг судлалгүйгээр валютын холбооны тухай ярих нь «хариуцлагагүй» явдал гэж Кувейтын ГХЯ-ны сайд Мухаммед аль-Сабах тэмдэглэснийг Франс 24 суваг мэдээллээ. Саудын Аравын Жидда хотод болсон гадаад улс төрийн байгууллагуудын тэргүүнүүдийн уулзалт дээр тэр тэмдэглэжээ. Нэгдсэн валютын тухай асуудлаас хэн ч татгалзаагүй байна гэж тэр тэмдэглэлээ. 2013 онд нэгдсэн валюттай болно гэж Саудын Арав, Кувейт, Бахрейн, катар улсууд өнгөрсөн жил тохиролцсон билээ. Харин АНЭ улс зөвшөөрөөгүй юм.