Оросын нийгэм эдийн засгийн стратегийн хөгжлийн асуудлаархи хуралдааныг өнөөдөр ерөнхий сайд В. Путин хийлгэнэ. Энэ хуралдаан, 2011 оны төсвийн бэлтгэл ажлын процесс болон 2012, 2013 онуудын төлөвлөгөөг гараанд нь оруулна. Эдийн засгийн хөгжлийн яамны бэлтгэсэн үзүүлэлтүүдийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсний дараа 6-р сарын 3-нд болох засгийн газрын хуралдаанд оруулах ба энэ нь улсын төсвийн боловсруулалтын үндэс нь болно. Хуралдаанд, сангийн сайд, засгийн газрын дэд ерөнхий сайд Алексей Кудрин, эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина, түлш, эрчим хүчний сайд Сергей Шматко нар болон салбарын байгууллагуудын дарга нар оролцоно. Хуралдаан дээр авч үзэх улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн таамаглал, 2009 оноос хойшхи гурван жилийн уналтыг даван туулах эдийн засгийн хөгжлийн шилжилтийн үеийг харуулж байгаа юм.