Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, оросын бусад хөгжөөн дэмжигчдийн нэгэн адил, германы Кельн хотод болсон дэлхийн аврагын шөвгийн тэмцээнд Оросын шигшээ багын тоглолтыг үзсэн байна. Ерөнхийлөгч, хүү Ильягийнхаа хамт тоглолтын суулчийн хором хүртэл өөрийнхөө хоккейчдыг дэмжсэн байна гэж ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга нарийн газраас мэдээлсэн байна. Тоглолт дуусны дараа Медведев, Орос улсын хоккейн шигшээ багын ерөнхий дасгалжуулагч Вячеслав Быков руу утасдаж, итгэлтэй, уран чадварлаг тоглолт үзүүлсэн манай хоккейчидод талархал илэрхийлэж байгааг дамжуулна уу? гэж хүслээ. Сүүлийн жилүүдэд манай хоккейчид амжилттай тоглолтоороо хөгжөөн дэмжигчдээ нэг бус удаа баярлуулж байгаа гэж ерөнхийлөгч тэмдэглэлээ. Медведев «спорт бол спорт» гэж тэмдэглээд, манай хоккейчид дахиад яруу тод ялалтууд байгуулна гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ. Орос улсын хоккейчид дэлхийн аврагын шөвгийн тэмцээнд ням гаригт Чехийн багт 1:2 харьцаагаар хожигджээ.