Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, афганистаны асуудлаархи, НУБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Стефан де Мистура нар өнөөдөр Москвад афганы мансууруулах бодисын аюултай тэмцэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ зөвлөлгөөн, 7-р сард Афганистаны асуудлаар болох олон улсын уулзалтын өмнөхөн болж байна. Афганы мансууруулах бодисны наймааны эсрэг Москва идэвхитэй үйл ажиллагаан явуулсаар байна. Өнгөрсөн долоо хоногт Лавров, Ромд, Италын гадаад улс төрийн болон батлан хамгаалах байгууллагын тэргүүнүүдтэй уулзахдаа энэ асуудлыг бас хэлэлцсэн билээ. Афганистанд хар тамхины ургамал тариалж эхлэхтэй холбогдуулж хатуу ширүүн тэмцэл өрнүүлэхийг тэр үед тэрээр НАТО-гийн түншүүдээ уриалсан билээ.