АНУ-ын төлөөлөгчид, Ираны талаархи шинэ тогтоолын төслийг, НҮБ-ийн АЗ-д хэлэлцүүлэхээр орууллаа. Цөмийн хөтөлбөр нь олон улсын хамтын нийгэмлэгт сэжиг төрүүлж байгаа энэ улсын эсрэг авах хориг арга хэмжээг улам ширүүсгэх асуудлыг энэ төсөлд тусгасан байна. Харин ираны асуудалд шинэ эргэлт мэдрэгдэж эхлэж байна. Юуны өмнө тунхаглалын төслөөс эхэлье. Энэ тунхаглалыг, Иран улстай хэлэлцээр хийж байгаа, НҮБ-ийн АЗ-ийн таван улс, Герман улс зэрэг зургаагын гишүүдтэй саяханы өдрүүдэд зөвшилцсөн билээ. Энэ баримт бичигт, цөмийн хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байгаа болон ираны хувьсгалыг хамгаалагчдын корпустой холбоотой компануудын дансыг битүүмжлэх, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай баллистик пуужинтай холбоотой бүх ажлыг Иранд хориглох зэрэг заалтууд оржээ. Мөн бусад улсуудын ураны орд газруудад оруулах ираны хөрөнгө оруулалтыг болон иранчуудад давшилтын хүнд зэвсэг худалдахыг хориглох болно. Иранчуудын жирийн эдийн засгийн үйл ажиллагаанд асуудал үүсгэхгүй, хүмүүнлэгийн хохирол үзүүлэхгүй, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хөтөлбөртэй ижил утгатай төсөл гэж НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Одоо асуудлын гол нь, энэ харилцан буулт хийсэн баримт бичгийн хувь заяа хэрхэх вэ? ираны асуудлыг зохицуулах ажил цаашид яаж өрнөх бол гэдэгт оршиж байна. Бразил, Иран, Турк, улсууд ялимгүй баяжуулсан ираны ураныг бүрэн баяжуулсан уранаар Түркд солих тухай хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа энэ асуудал улам цаг үеийн байдалтай боллоо. Ийм хэлэлцээр байгуулсны дараач, одоо л нэг Тегераны цөмийн төлөвлөгөө ил тод болох нь гэж хэн ч мэдэгдсэнгүй. Юуны өмнө, зөвхөн МАГАТЭ л үнэ цэний нь тогтоож чадах энэ хэлэлцээрийн нарийн ширийн зүйл нь тодорхой бус байна. «Зургаагийн» бүлгийнхний эсэргүүцэж байгаа, Иран улс уран баяжлулах эрхээ өөртөө үлдээж байна гэсэн зүйл анги хэлэлцээрт байна гэдэг нь мэдэгдээд байна. Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой энэ долоо хоногт утсаар ярихдаа, Иран, Бразил, Түрк улсуудын байгуулсан хэлэлцээрийг анхааралдаа авахын чухалыг онцлон тэмдэглэлээ. Түүний дүгнэж байгаагаар, Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах улс төр, дипломатын хүчин чармайлтыг сэргээхэд таатай уур амьсгалыг бий болгоход энэ баримт бичиг тус болж мэднэ. Ромд хийж байгаа айлчлалынхаа явцад, Оросын гадаад улс төрийн байгууллагын тэргүүн тодруулахдаа: Иран улс тунхаглалд заасан үүргийг нарийн биелүүлж, ялимгүй баяжуулсан уранаа судалгааны реакторт зориулсан түлшээр солих схемийг маш хурдан тохиролцож, амьдралд хэрэгжүүлэх тухай албан ёсны мэдэгдэлийг бичгээр МАГАТЭ-д ирүүлэх ёстой гэж бид, Итал улстай нэгэн адил үзэж байна. Энэ байдалд, НҮБ-ийн АЗ-д болж байгаа санал шүүмжлэл саад болох ёсгүй гэж үзэж байна. Тэр тусмаа АНУ-ын оруулсан зохих тогтоолын төслийг байнгын гишүүн бус улсууд судлаж байгаа үед НҮБ-ийн АЗ-ийн бусад гишүүн улсууд энэ төслийн талаар баримтлах байр сууринд бид маш хүндэтгэлтэй хандах ёстой. Ийм чухал асуудлаар АЗ-д санал зөрөлдөхгүй байх гэж би найдаж байна гэж тэр хэллээ. Тэгэхдээ энэ асуудлаар санал зөрөлдөөн гарч болзошгүй. Яагаад гэвэл ираны эсрэг шинэ хориг арга хэмжээний талаар хэлэцэхгүй гэж Бразил улс мэдэгдээд байна. Түүний жишээг НҮБ-ийн АЗ-ийн байнгын гишүүн бус Түрк, Лив улстай хамт дагана. Хятад улсын зүгээс ямарч хэлбэлзэл гарч мэднэ. Нөхцөл байдал цаашид хэрхэн даамжирахыг одоо хэн ч урьдчилан таамгалаж чадахгүй. Энэ үл ойлголцох байдлаас Иран улс л хожино. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Иран улс ийм байдлаар НҮБ-ийн АЗ-ийн байнгын болон байнгын бус гишүүдийн дунд маргааны үрийг тарьж, ингэснээрээ шинэ арга хэмжээ авахуулахгүй байх зорилготой байна. Эцсийн эцэст дэлхийн хамтын нийгэмлэг, ираны цөмийн асуудлын «бардам зангилааг» тас цохиж, Тегеран энхийн зорилготой гэдэгт бүрэн итгэх л үлдээд байна.