Киргизд төрийн эргэлт болсноос хойш сар хагасын дараа тус улсын Түр засгийн газар шинэ Үндсэн хуулийн төслийг танилцууллаа. Парламентын засаглалд илүү эрх олгож, ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан зүйл ангийг оруулсан шинэ үндсэн хуулийн төслийг 6-р сарын 27-нд бух ард түмнээр хэлэлцүүлнэ. Одоо Киргизд олон нам байна тийм учраас нэг хүн засаглалыг гартаа авахгүй байх парламентын засаглал тус улсад хэрэгтэй байна гэж ОУХДС-ийн Дорнод Азийн судалгааны төвийн захиралл Александр Лукин хэлээд: Улс оронд нэг тэргүүлэгч биш зохих хэмжээний эрх мэдэлтэй ерөнхий сайдтай засгийн газар байх бөгөөд тэр нь парламентын бүрэн эрхийг бэхжүүлж өгнө. Одоо Киргизд хангалттай хэмжээний намууд байна тэгэхлээр засгийн эрхийг нэг хүн, нэг хүчний гарт оруулалгүйгээр хүчийг тэнцвэржүүлэн хуваах ёстой. Үндсэн хуулийн төсөлд зааснаар засаглалын парламентын хэлбэр нь одоогийн нөхцөл байдалд илүү тохиромжтой гэлээ. Шинэ Үндсэн хуульд зааснаар төрийн тэргүүн 6-н жилийн хугацаатай сонгогдох бөгөөд дахин сонгогдох эрхгүй. Урьд нь үйлчилж байсан үндсэн хуулинд ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох эрхтэй байсан юм. Төрийн тэргүүн, гадаадад суух элчин сайдуудыг томилох, цэргийн цол хэргэм олгох, батлан хамгаалах зөвлөлийг тэргүүлэх эрхтэй. Үүнээс гадна тэр халдашгүй дархан эрхгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Киргизийн үндсэн хуулийн төслийн сүүлийн өөрчлөлтөд «иргэний улс» гэдэг тодорхойлолт хэвээрээ үлдсэн байна. Тус БН улсад орос хэл албан ёсны гэсэн статустайгаа үлдлээ.
Шинэ үндсэн хууль парламентын ажилд ч өөрчлөлт оруулсан байна. Жишээ нь, олонхын санал авсан нам шийдвэрлэх хүч болохгүй. Хэрвээ тэр нам олонхийн санал авлаа ч гэсэн санлаа бусад намуудтай хуваалцана. Парламент 120 суудалтай байна. Олонхи болсон нам 65 мандат авна, үлдсэн 55 мандатыг, 5%-ийн босго давсан намууд хоорондоо хуваана. Олонхи болсон намд ийм хязгаарлалт тавьж өгч байгаа нь ялагч засгийн эрхийг ганцаараа эзлэхээс зайлсхийж, сөрөг хүчин парламентад суудал эзлэх борломжийг тавьж өгч байна гэж Киргизийн Түр засгийн газрын тэргүүнийн орлогч, үндсэн хуулийн зөвлөлдөх зөвлөлийн тэргүүн Омурбек Текебаев үзэж байна. Зөвлөлтөөс хойшхи орон зайд, парламент- ерөнхийлөгчийн засаглалтай БН улс байгуулах гэсэн 2 дахь оролдлого гэж Улс төрийн технологын төвийн ерөнхий захиралын орлогч Алексей Макаркин яриад: Парламентын БН улс байгуулах гэсэн нэг туршлага байна, тэр нь ерөнхийлөгч нь хязгаарлагдмал эрхтэй Молдав улс юм. Гэхдээ Молдав улсад Киргизийг бодвол тайван байна. Парламентын БН улс бий болголоо ч гэсэн төрийн тэргүүний бүрэн эрхийн байгууллагад хамаарагддаг. Молдавт парламентын БН улсыг бий болгосон ч гэсэн ерөнхийлөгч Воронин улс орны бодит удирдагч нь байсан.
Ерөнхийлөгч асан Бакиевын үед хээл хахууль, садан төрлийн холбоо цэцэглэж байсан БН улсын цаашдын хөгжилд Үндсэн хуулийн шинэчлэл ашигтайгаар нөлөөлөх байх. Хамгийн гол нь Түр засгийн газар, байнгын засгийн газар болсныхоо дараа тус улсын иргэдэд амласан амлалтаа биелүүлж чадаасай билээ.