«Хөдөлмөр, батлан хамгаалалтанд бэлэн!» цэрэг спортын форум өнөөдөр оросын нийслэлээс гараагаа авлаа. Энэ форумын үйл ажиллагаа 2 өдөр цэргийн болон онцгой спортод зориулж хуваасан Улаан талбайд болно. Форумын гол зорилго нь залуу үеийнхний дунд, Эх орноо хамгаалагчид болон хууль сахиулагчдын дүр төрхийг эерэгээр танилцуулахад оршиж байгаа юм. Улаан талбайд хүссэн хүн бүр очих боломжтой бөгөөд үнэгүй юм байна. Мэргэжлийн зааварлагчид болон алдартай тамирчид янз бүрийн спортоор мастер ангилалын сургууль үзүүлнэ. Өөрийнхөө хүч чадлыг сорьё гэсэн хүн энэ форумд зориулж тусгайлан бэлдсэн ХБХБ тэмдэгийн норм биелүүлж тэмдэг, шагнал авах болно. Уралдаанд ялагчидад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон Кремлийн хорооны хүндэт харуулын салааныхан оролцсон баярын концертоор энэ хөтөлбөр өндөрлөнө.