Санкт-Петербургд өнөөдөр славян бичиг үсэг, соёлын өдрүүд эхлэж байна. 5-р сарын 24-нд тэмдэглэдэг, славяны соён гэгээрүүлэгч ах, дүү Кирилл, Мефодий нарын баярт зориулж энэ өдрүүдийг тэмдэглэж байна. Хувьсгалаас өмнөх Орос улсын үед бүх сургуулиудын сүм байсан Смольный дугананд, Кирилл, Мефодий нарт зориулсан дээд сургууль хоорондын уран бүтээлийн уралдаанд оролцогчидод диплом гардуулна. Энэ баярын хүрээнд,Соёл урлагын их сургууль дээр Кирилл-Мефодийн 11-р уншлага болно. Энэ олон улсын форумд оролцогчид залуучуудын ёс суртахуун оюун санааны хүмүүжлийн асуудлыг авч хэлэлцэнэ.