Япон улсын ерөнхий сайд Юкио Хатояма, Окинава арлын оршин суугчдаас уучлалт гуйлаа. Энэ арлаас АНУ-ын цэргийн баазыг гаргана гэж урьд амласан амлалтаа тэр биелүүлж чадаагүй юм. Өөрийнхөө энэ байдлыг Зүүн Ази болон Солонгосын хойгт байдал тогтворгүй байгаатай холбож тайлбарласан байна. Бусад бүс нутгуудын засаг дарга нараас америкийн баазын зарим хэсгийг нутагтаа байрлуулахыг гуйна гэж дахин тэмдэглэжээ. Өнөөдөр ерөнхий сайд Окинава арлын засаг дарга Хирокадзу Накаиматай уулзаж, баазыг аралд үлдээнэ гэдгийг мэдэгдсэн байна. Энэ уулзалтанд арлын оршин суугчид ихэд дургүйцэж байна. Энэ маргаанаас болоод тус улсад Хатоямагийн нэр хүнд өдөр бүр унасаар байна.