Аврагчид онгоцны эвдэрхий дороос 158 хүний цогцсийг гаргажээ. Онгоц дотор нийтдээ 166 зорчигч, багын 6 гишүүн байжээ. Азаар 8 хүн амьд мэнд гарсан байна. Харамсалтай нь нэг хүн эмнэлэгт хүрэх замдаа нас баржээ. Аир Индиа Экспресс компанын онгоц Дубайгаас нисэж, энэтхэгийн Мангалорт буух үедээ бямба гаригт сүйдсэн юм. Том онгоц нисэж буух талбайгаас гарч, онгоцны буудлыг тойрсон битүү мод руу ороод хэдэн хэсэг болж хуваагджээ. Онгоцонд оросын иргэн байгаагүй байна. Сүйрлийг мөрдөн байцааж байгаа улсын комиссийн мэдээлснээр ослын шалтгаан хүний үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй.