Тегераны эсрэг хориг арга хэмжээний төлөвлөгөөнөөс татгалзаж, НҮБ-ийн АЗ-ийн бүх гишүүд тус улсыг хүлээн зөвшөөрөхгүй бол Иран улс гадаадад цөмийн түлшээ дамжуулах гэрээг батлахгүй гэж Лалын зөвлөлдөх зөвлөл буюу парламентын дарга Али Лариджани мэдэгдлээ. Иран улс 5-р сарын 24-нд, НҮБ-ийн дэргэдэх олон улсын атомын эрчим хүчний агентлагт, Турк, Бразил улсуудтай хийсэн хэлэлцээний бичиг баримтыг өгөх ёстой. Лалын БН улс 5-р сарын 17-нд, Турк, Бразил улсуудтай уранаа солилцох тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тегеран өөрийнхөө ялимгүй баяжуулсан 1,2 тонн уранаа, Түркийн 120 кг цөмийн түлшээр солилцохоор тус гэрээнд заажээ. Орос, АНУ, Их Британ, Герман, Франц, Хятад улсууд ордог «хэлэлцээрийн зургаа» 5-р сарын 19-нд, Ираны эсрэг авах шинэ хориг арга хэмжээг тусгасан НҮБ-ийн АЗ-ийн тогтоолын тухай зарлан мэдэгдсэн билээ.