Ширээний теннисийн багын дэлхийн аврага шалгаруулах тэмцээн түүхэндээ анх удаа Москва хотод өнөөдөр гараандаа орлоо. Оросын эрэгтэйчүүдийн шигшээ баг тэмцээний байнгын тэргүүлэгчдийн нэг хятадын багтай таарсан байна. Оросуудын багтсан А хэсэгт Грек, Франц, Итал, Польш улсуудын багууд орсон байна. Оросын эмэгтэйчүүдийн шигшээ баг Япон, Румын, Тайвань улсуудын багтай тоглох юм байна. Энэ тэмцээний үеэр Улаан талбайд ширээний теннисийн наадам болох бөгөөд хүссэн хүн бүхэн хүчээ сорих боломжтой болно.