Олзлогдсон оросын далайчид дахиад холбоо барилаа. Норт Спирит хөлөг онгоцны ахмад Борис Терсинцев, ахлах туслах Игорь Шумик нарыг олзолсон этгээдүүд одоохондоо ямарч шаардлага тавиагүй байна. Олзлогсод бямба гаригт, хөлгийн эзэдтэй утсаар холбоо барьсан байна. Тэднийг хорьж байгаа нөхцөл байдлын талаар далайчид гомдол мэдүүлсэнгүй. Оросуудыг далайн дээрэмчид биш жирийн дээрэмчид олзолсон бол тэднийг олоход амархан гэж Алс Дорнодын далайн ахмадуудын холбооноос мэдээллээ. Камерунд хулгайлагдсан оросуудыг бид олзлоогүй, гэхдээ хаана байгааг нь мэдэж байна гэж урьд нь нигерийн босогчид мэдээлсэн билээ. Орос, украины багын бүрэлдхүүнтэй Норт Спирит хөлөг онгоцыг камеруны Дуала боомтын зогсоол дээр зогсож байхад нь 5-р сарын 16-нд дайрсан байна. Дээрэмчид хөлгийн ахмад ерөнхий механик хоёрыг хулгайлжээ.