Ташкентэд бямба гаригт болсон ШХАБ-ийн гишүүн орнуудын ГХЯ-ны тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдааны үр дүнд Орос улс сэтгэл хангалуун байна. ШХАБ-ийн гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүнүүд, байгууллагад шинээр гишүүн элсүүлэх механизмийг сайшааж, Афганистан, Киргиз улсуудын байдлыг зохицуулах хүчин чармайлтыг баталгаажууллаа. «Зарчмын бүх асуудлуудыг шийдсэн. Дээд хэмжээний уулзалтанд ямар нэгэн хүндрэл гарна гэж үзэхгүй байна» гэж Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдлээ. ШХАБ-ийн гишүүн улсуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмджээний уулзалт 6-р сард Ташкентэд болно. Монгол, Энэтхэг, Пакистан, Иран улсууд ШХАБ-ийн ажиглагчийн статустай билээ.