“Сибирь болон Алс Дорнодоор” нэвтрүүлгээ эхэлье.
Өнөөдөр нэвтрүүлэгт:
- “Эдийн засгийн шинэ нөхцөлд шинэ хэлбэрээр хамтран ажиллах” Хаборовоос бэлтгэсэн сурвалжлага.
- Бүс нутгийн мэдээ
- Хөгжмийн хуудас эдгээрийг хүргэнэ. 
“Сибирь болон Алс Дорнодоор” нэвтрүүлэг эхэлж байна.
Хабаровын хязгаарт эрчим хүчний асуудлаарх орос-японы 3 дахь уулзалт боллоо. Уулзалтаар Зүүн Хойд Ази болон оросын Алс Дорнодын эрчим хүч, экологийн хамтын ажиллагааны эдийн засгийн шинэ нөхцлийг хэлэлцэв. Орос, Японы нутаг дэвсгэрт эрчим хүчний янз бүрийн төсөл хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ.
“Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Наталья Васильева дэлгэрэнгүйг хүргэнэ.
Дэлхийн эдийн засгийн хямарлын дараа сэргэж байгаа Зүүн-Хойд Азийн орнуудад ойрын жилүүдэд эрчим хүчний нөөцийн эрэлт нэлээд нэмэгдэх төлөвтэй байна. Орос улсын зүүн бүс нутагт түлш-эрчим хүчний томоохон төсөл, Азийн орнуудын ашиг сонирхолыг харгалзсан тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл боловсруулж, хэрэгжүүлж байна. Эрчим хүч, экологийн асуудлаарх Орос-японы яриа хэлэлцээ нь оросын Алс Дорнодын бүс нутаг төдийгүй Орос, Япон улсын хувьд тэмдэглүүштэй үйл явдал болсон гэж Хабаровт болсон уулзалтад оролцогчид тэмдэглэв. Хэлэлцсэн асуудал Хабаровын хязгаарт ямар ач холбогдолтой талаар хязгаарын дарга Вячеслав Шпорт ярьж байна: 
Эрчим хүч нийлүүлэх, эрчим хүчний үр ашгийн талаарх асуудал бидэнд онцгой чухал гэж Вячеслав Шпорт ярьж байна. Хабаровын хязгаарын нутгаар нефть хоолой, хийн хоолой өнгөрдөг. Өөрөөр хэлбэл манай нутгаар хий, нефтийг дамжуулдаг. Тэгэхлээр эрчим хүч хэмнэх тухайд Японы ололт амжилтыг бид сонирхож байна. Бид энэ талаар хараахан зохих үр дүнд хүрээгүй. Тэгэхлээр ийм яриа хэлэлцээ, санал солилцох нь нэн чухал юм. Цаашид бид Японы нутаг дэвсгэртэй хамтран ажиллахдаа эрчим хүч хэмнэх асуудлаар японы мэргэжилтнүүдийн туршлагыг ашиглах бодолтой байна. Хабаровын хязгаар, Япон улсын иргэдэд тустай өөр хэлбэрээр хамтран ажиллах боломж байна гэж Вячеслав Шпорт хэллээ. 
“Сибирь болон Алс Дорнодоор” нэвтрүүлгээ бүс нутгийн мэдээгээр үргэлжлүүлж байна. 
Приморийн хязгаар Орос улсын хамгийн амжилттай хөгжиж дэвжиж байгаа бүс нутагт багтдаг. Приморийн хязгаарын дарга Сергей Дарькин Владивосток хотод болсон Алс Дорнод, Буриадын бүгд найрамадах улс, Өвөрбайгалийн хязгаар болон Эрхүү мужийн нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх асуудлаарх Улсын комиссийн хурлын дараа сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдэв. Хуралдаанаар Алс Дорнод болон Байгалийн бүс нутгийн нийгэм-эдийн засгийг 2025 он хүртэл хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Орос улсын Засгийн газар Приморийн хязгаарт эдийн засгийн өсөлтийн шинэ цэг бий болгохд бодит алхам хийсэн гэж Сергей Дарькин тэмдэглэв. Өнгөрсөн жил хязгаарын эдийн засгийг хөгжүүлэх, дэд бүтэц, тэргүүн зэргийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхэд 140 тэрбум орчим рубль зориулсан. Энэ жил эдийн засаг, нийгмийн салбарт 250 гаруй тэрбум рублийн хөрөнгө оруулсан байгаа. Ойрын таван жилд Приморийн эдийн засагт 2 триллион рублийн хөрөнгө оруулна. Ингэснээр Приморийн хязгаар Орос улсын хамгийн амжилттай хөгжиж байгаа бүс нутагт багтана гэж Сергей Дарькин тэмдэглэв.
Чита хот хотын өдрийг тэмдэглэхээр бэлтгэж байна. Энэ өдөр уламжлал ёсоор тавдугаар сарын хамгийн сүүлчийн ням гаригт болно. Энэ жил хотын баяр 30-ны өдөр тохиож байна. Хотын өдөр Чита хотыг үүсгэн байгуулсан Петр Бекетовын хөшөөнд цэцэг өргөж, хөдөлмөрчин хамт олон жагсаж, “Эрүүл хот” спортын хүнд хэцүү төрөл болон орчин үеийн залуучуудын соёлын наадам зохион байгуулж, “Миний хот тандаа” залуучуудын уран бүтээлийн хамтлаг концерт тоглоно. Монголын жүжигчдийн оролцоотой “Найрамдалын тойрон бүжиг” наадам, Чита хотын даргын шагналын төлөө морин спортын ганцаарчилсан болон багийн нээлттэй уралдаан зохиож, хязгаарын төвийн хүндэт иргэн, өндөр настнуудад бэлэг гардуулж, баярын ёслолын буудлагаар хотын баяр өндөрлөнө. Өвөрбайгалийн толь бичигт дурдаснаар Чита хотыг 1851 онд, 1937 оноос Чита мужийн засаг захиргааны төв, аж үйлдвэр болон соёлын томоохон төв, Өвөрбайгаль тээвэр харилцаа холбооны зангилааг байгуулсан юм. Чита 534 ам км нутаг дэвсгэртэй. Чита хотоос Москва хүртэл 6074 км. Хотын соёлын амьдрал, эдийн засгийн хамтын ажиллагааны гол түнш уламжлал ёсоор Хятад, Монгол улс байна.  Тувагийн гаалийн албаны Кызыл хотын гаалийн шалган нэвтрүүлэх цэг мэдээллийн цахим систем нэвтрүүллээ. Тэнд мэдээллийг цахим хэлбэрээр бүртгэх систем хамгийн түрүүнд нэвтэрч байна. Хамгийн түрүүнд Монголын иргэний авч явсан сонгины үрийн мэдээллийг цахим системээр бүртгэжээ. Техникээр хангалттай тоноглосон гаалийн цорын ганц брокерын тусламжтай ачааны тэргэнд байгаа барааны мэдээллийг цахим системээр бүртгэжээ. Сибирийн гаалийн байгууллагуудад мэдээлэл бүртгэх цахим системийг тухайлбал Алтай, Эрхүү, Новосибирск, Красноярск, Кемеров, Омскийн гаалийн албанд 2005 оны 4-р сараас ашиглаж байгаа юм. Сибирийн гаалийн удирдах газрын гаалийн 14 цэгт 2010 оны эцэс гэхэд мэдээллийг цахим хэлбэрээр бүртгэдэг болно. Эрхүү мужийн дарга Дмитрий Мезенцев Бүгд найрамдах Буриад улсын Холбооны Аюулаас хамгаалах албаны хилийн удирдах газрын дарга Сергей Комаревцевтай уулзлаа. Монд тосгоны автомашин нэвтрүүлэх цэгийн ажил, Орос-Монголын хилээр гарч байгаа ачаанд хяналт тавьж байгаа Оросын гаалийн албадуудтай хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн зарлигаар 2010 оны 3-р сарын 1-нд байгуулсан Бүгд найрамдах Буриад улсыг хариуцсан Оросын Холбооны аюулаас хамгаалах албаны Хилийн удирдах газрын ажлыг тэрээр мужийн даргад танилцуулав. Хилийн Удирдах газрын бүрэлдэхүүнд “Байгал”, “Улаан-Үд-Аэропорт”, “Наушки”, Хяхтын салбарын хяналт-шалган нэвтрүүлэх цэг багтдаг. Удирдах газар Монгол улстай 1200 гаруй км-ээр хиллэдэг нутаг дэвсгэрийг хамгаалдаг. “Байгал” шалган нэвтрүүлэх цэгт “Эрхүү-Аэропорт”, “Бартск-Аэропорт”хилийн шалган нэвтрүүлэг цэг багтдаг байна. Буриадын нийслэлд 5-р сарын 22 болон 23-нд хөнгөн атлетикийн олон улсын тэмцээн болно. Дэлхийн дээд амжилт тогтоож байсан, Спортын гавьяат мастер Надежда Миромановын нэрэмжит шагналын төлөө энэ тэмцээнийг зохионо. Нэрд гарсан хөнгөн атлетикчийн нэрэмжит тэмцээн 17 дахь удаа болно. Тус бүгд найрамдах улсын биеийн тамир, спортын агентлаг энэ тухай уламжлав. Эрхүү муж, Өвөрбайгалийн хязгаар, Бүгд найрамдах Саха-Якут улс, Бүгд найрамдах Буриад улсын тамирчид оролцоно. Нэр хүндтэй шагналын төлөө монгол, хятадын хөнгөн атлетикчид мөн өрсөлдөнө. Буриадын нэрд гарсан тамирчдын нэг Надежда Мироманова зуны олимпийн наадамтай дүйцэх “Дружба 1984” олон улсын наадамд хоёрдугаар байр эзэлж, 1981 оны Дэлхийн Универсиадад түрүүлсэн юм.
Бүс нутгийн мэдээ хүргэлээ.
“Сибирь болон Алс Дорнодоор” нэвтрүүлгээ хөгжмийн хуудсаар өндөрлөе.
Санкт-Петербургийн Мариинскийн театрын залуу дуучдын Академийн гоцлол дуучдын концерт 5-р сард Хабаровт амжилттай болсон тухай бид нэвтрүүлгээрээ уламжилж байсан. Тэд Якутын Улсын концертын найрал хөгмийн хамт дуулсан юм. Эрхэм радио сонсогчид оо, бид та бүхнийг Хабаровын хязгаарын филармонийн тэнхимд болсон концертод урьж байна. 
Олон улсын уралдааны шагналтан Дмитрий Воропаев хөгжмийн зохиолч Луижи Денцын “Савлуураар” дуу дуулна.
Ийм үзэгчдэд уран бүтээлээ толилуулахад бидэнд таатай байсан гэж Дмитрий Воропаев Алс Дорнодын сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Тэрээр цааш үргэлжлүүлэн ярихдаа, 
Хүмүүс сонгодог хөгжим сонсохоор ирж байгаа нь сайхан хэрэг хэмээн Дмитрий Воропаев ярьж байна. Миний бодлоор ийм хөгжим хүмүүсийн сэтгэлийг тэтгэдэг. Үүнд Москвагийн Улаан өндөгний наадам чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ наадмын хүрээнд манай концерт Хабаровт болсон юм. Нөгөөтэйгүүр Москвагаас алс оршдог Орос улсын янз бүрийн бүс нутгийн оршин суугчдад сайн хөгжим сонсох боломж олгож байна. Энэ наадмын газар зүйн хүрээ улам тэлж байгаад баяртай байна. Би оросын Алс Дорнодод анх удаа ирсэн. Концертын сайхан танхимд хөгжим ойлгож, үнэлдэг үзэгчдийн өмнө концерт тоглоход таатай байна. Цаашид уран бүтээл туурвихад их урам өглөө гэж Дмитрий Воропаев хэллээ. Людмила Дудинова болон Дмитрий Воропаев нар Якутын Улсын концертын найрал хөгжмийн хамтлагийн хамт Жузеппе Вердийн “Травиата”дуурийн “Дайллагын” хэсгээс дуулна.
Манай нэвтрүүлэг өндөрлөллөө. Эрхэм радио сонсогчид оо, та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.