Британийн “OnePoll” байгууллагын социологичид эрэгтэйчүүдийн ярианы гол сэдэв хөл бөмбөг болохыг тогтоожээ. Санал асуулгыг Их Британи, Франц, Итали, Герман, Испани, Орос, таиланд, Ирланд, Хятад, Бразил, Мексик, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Нидерланд зэрэг улсад явуулсан байна. Санал асуулгад оролцсон эрэгтэйчүүдийн 90 орчим хувь нь найзуудтайгаа уулзахдаа хөл бөмбөгийн дуртай клуб, тоглогчийн талаар ярихыг эрхэмлэдэг байна. Орос улсад санал асуулгад оролцсон хүмүүсийн 93 хувь нь ийнхүү хариулжээ. Эмэгтэйчүүдийн талаарх яриа /45 хувь/ хоёрдугаар байрт орсон байна. Мөн 34 хувь нь ажлынхаа тухай яридаг байна.