Энэтхэгийн өмнөд хэсэгт өнөөдөр нисэх онгоцны осолд амь үрэгдсэн хүмүүсийн дунд Оросын иргэн байхгүй байна. Орос улсаас Энэтхэгт суугаа элчин сайдын яамны төлөөлөгч ИТАР-ТАСС агентлагт энэ тухай уламжлав. Сүйрсэн “Боинг-737-800” нисэх онгоцны жолооч энэтхэгийн нисэх компанид гэрээгээр ажиллаж байсан серб гаралтай британийн иргэн байжээ. Нисэгч орос хүн байсан тухай мэдээлэл батлагдаагүй гэж элчин сайдын яамны төлөөлөгч хэллээ. Дубайгаас ниссэн нисэх онгоц буухдаа шатаж, Мангалор нисэх буудлын нисч-буух зурвасаас 10 км зайд унасан тухай урьд мэдэгдсэн юм. Нисэх онгоцонд багийн 6 гишүүн 166 хүн явжээ. Ослоос 8 хүн амьд гарсан байна. Эмч нар олонхийн амь насыг аврахыг чармайж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Энэтхэгийн удирдлагад эмгэнэл илэрхийлжээ.