Францын нэрд гарсан жүжигчин Жерар Депардье “Цагаан шөнийн одод” олон улсын хөгжмийн наадмын нээлтэд оролцоно. Тэрээр 2010 оны Франц-Оросын жилийн арга хэмжээнд оролцогчийн хувиар, мөн анд удирдаач Валерий Гергиевын хувийн урилгаар Санкт-Петербург хотод иржээ. Тэрээр Мариинскийн театрын концертын тэнхимын тайзнаа Игорь Стравинскийн “Эдип хаан” дуурьд уншигчийн дүрд тоглох юм. Тус театрын уран сайхны удирдагч, удирдаач Гергиев жүжигчин Депардьетэй 20 орчим жил нөхөрлөж байна.