Оросын найруулагч Никита Михалковын “Наранд зүдрэгсэд 2” киног өнөөдөр Каннын 63 дахь кино наадамд танилцуулна. Өнөөдөр наадмын хамгийн сүүлчийн өдөр. Наадамд оролцсон 19 киноны сүүлчийнхийг өнөөдөр гаргах юм. Никита Михалковын дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлдэг киног уралдааны хамгийн сүүлчийн өдөр үзүүлж байгаа нь оросын кинонд таатай хэрэг юм. “Наранд зүдрэгсэд 2” киноны Оросын кино театрт гаргаж байгаагаас товч хувилбарыг Каннын кино наадамд гаргана.