ШХАБ-ын гишүүн орны Гадаад хэргийн сайд нар өнөөдөр Ташкентад болсон уулзалтаар шинэ гишүүн элсүүлэх журмын зүйлийг сайшаалаа. Ташкентад зургаадугаар сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар баримт бичгийг батална. Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс бүс нутгийн олон улсын энэ байгууллагын гишүүн юм. Монгол, Энэтхэг, Иран, Пакистан, зэрэг улс ажиглагчийн статустай. Афганистан улс ШХАБ-д элсэх сонирхолтой байгаа юм. Тус улсын байдлыг төв Азийн аюулгүй байдалд гол аюул занал болж байгаа тухай ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нар мэдэгдсэн юм.