МАГАТЭ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч Али Асгар Солтание ираны ураныг солих тухай иран-турк-бразилийн тунхаглалыг дэлгэрэнгүй дурдсан илгээлтийг Тегеран НҮБ-ын энэ байгууллагын удирдлагад дамжуулахад бэлэн байгааг уламжиллаа. Түүний хэлснээр МАГАТЭ-ийн ерөнхий захирал Юкия Амано 5-р сарын 24-нд Венад А.Солтаниетэй уулзаж, дээр дурдсан илгээлтийг гардуулна. Энэ уулзалтад МАГАТЭ-д суугаа Турк, Бразилийн ажил нэгт нөхөд А.Солтаниег дагалдана. Ираны тал туркийн нутаг дэвсгэрт бага түвшинд баяжуулсан 1,2 тонн ураныг өндөр түвшинд баяжуулсан 120 кг уранаар солиход бэлэн тухай тунхаглалд Турк, Бразил, Ираны Гадаад хэргийн сайд нар даваа гаригт Тегеранд гарын үсэг зурсан тухай мэдэгджээ. Тунхаглалын зургаадугаар хэсэгт “Тунхаглалд гарын үсэг зурсны дараа Иран долоо хоногийн дотор уран солихоор зөвшөөрсөн тухай МАГАТЭ-д захидал хэлбэрээр албан ёсны сувгаар мэдээлнэ” гэжээ.