Орос, Белорус, Казахстан улсын Гаалийн холбоо урьд таамаглаж байсанчлан 7-р сарын 1-ээс бүрэн хүчээр ажиллаж амжихгүй байж магадгүй байна. Орос улсын ерөнхий сайд В.Путин улс хоорондын “Мир” теле радио компанид өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Гурван орны ерөнхий сайд нар өчигдөр Петербургт олон цаг яриа хэлэлцээ хийсэн ч, Гаалийн хуулийн талаар байр сууриа уялдуулж чадсангүй. Талууд эдийн засгийн хамтын ажиллагааны бие даасан үзүүлэлтээр маргаанаа шийдэж чадаагүй болохыг Орос улсын засгийн газрын тэргүүн тодрууллаа. Тухайлбал автомашин, нисэх онгоцны үйлдвэрлэл, хувь хүн хувийн хэрэгцээнд бараа тээвэрлэх, гаалийн татвар зэрэг асуудлын тухай юм. Талууд гаалийн хуулийг батлах үйл явцаа шинжээчдийн түвшинд үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.