Киргизийн байдал ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын анхаарал хандуулах тэргүүн зэргийн сэдэв байна. Ташкентад өнөөдөр нээгдсэн Зөвлөлийн хурлыг Узбекистан даргалж байна. Гадаад хэргийн сайд Сергей Лавров оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. ШХАБ-ыг үндэслэн байгуулагчийн нэг Киргизийн байдал төв Азийн бүс нутагт тогтвортой байдал тогтооход чухал ач холбогдолтой гэж Орос улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдэв. Сайд нар энэ оны долдугаар сард Кабул хотод Афганистаны асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулах үйл ажиллагааг уялдуулах зэрэг Афганистаны байдалтай холбоотой цогц асуудлыг хэлэлцэж байна. Уулзалтад оролцогчид 6-р сард Ташкент хотод болох ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүний Зөвлөлийн хуралдаанаар оруулах шийдвэр, баримт бичиг, хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг бэлтгэнэ. ШХАБ нь Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг гишүүнтэй, байнга үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн олон улсын байгууллага юм. Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улс ажиглагчийн статустай юм.