Мөрдөн шалгах байгууллагууд Монголын нутаг дэвсгэрт оршдог, Оросын эзэмшлийн орон сууцыг луйвардаж, 28,5 сая рублийн хохирол учруулсан гэрэгт буруутгаж байгаа улсын байгууллагын удирдагч асан хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэснийг шүүхэд шилжүүллээ. ОХУ-ын Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хорооны албан ёсны дарга Владимир Маркин энэ тухай уламжлав. “Геологийн концерн” болон “Геологи хайгуул” улсын хоёр байгууллагын удирдагч асан Семен Наумов болон Валентин Константинов нарыг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 159 зүйлийн 4-р хэсгээр буруутгаж байна. Хуулийн энэ зүйлээр эрх чөлөөг 10 жил хүртэл хязгаарлана. Улаанбаатар хотын нэгэн орон сууцны 56 байр буюу холбооны үл хөдлөх хөрөнгө 1989-2006 онд улсын энэ байгууллагын мэдэлд байсан юм. Энэ үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэргийн удирдах газар шилжүүлэх ёстой байжээ. Оросын хилээс гадна орших үл хөдлөх хөрөнгийн тухайд энэ байгууллага ОХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч байна. ОХУ-ын хуулиар буруутгаж байгаа хууль бус үйлдлийн уршгаар 1,2 тэрбум монгол төгөрөг буюу 28,5 сая гаруй рублийн хохирол учирсан тухай тэрээр нэмж хэлэв. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад хөрөнгийг ОХУ-д буцаах арга хэмжээ авахаар шийдсэнийг Владимир Маркин тодрууллаа.