Киргизд Үндсэн хуулийн эцсийн хувилбарыг нийтэллээ. Урьд үүнийг бүх нийтээр хэлэлцэж, засгийн газар нэмж боловсруулжээ. Хэрэв шинэ үндсэн хууль хүчин төгөлдөр болбол Киргиз парламентын бүгд найрамдах улс болно. Тэгвэл ерөнхийлөгч төрийн тэргүүн, ерөнхий командлагч байх ч, бүрэн эрх нь хязгаарлагдмал байна. Төрийн хэл киргиз, албан ёсны хэл орос хэл байна. Киргизд 6-р сарын 27-нд шинэ үндсэн хуулийн төслийн талаарх бүх нийтийн санал хураалт болно.