Умард туйлыг тойрон аялсан “Академик Федоров” эрдэм шинжилгээ экспидицийн хөлөг онгоц өнөөдөр Санкт-Петербургийн боомтод ирлээ. Оросын туйл судлаачид 201 хоног үргэлжилсэн аялалын үеэр тивийн хамгийн өмнөд хэсгийн байгалийн орчинд эрдэм шинжилгээний судалгаа хийжээ. Хөлөг онгоц багийн гишүүдийг сэлгэж, оросын умард туйлын станц, улирлын хээрийн баазад ачаа хүргэжээ. “Академик Федоров” хөлөг нийтдээ 42 мянга гаруй тэнгисийн бээр туулжээ. Энэ замын гуравны нэг гаруй нь маш бэрх нөхцөлтэй байжээ.