Анкара, Ереван хоёр талын харилцааг зохицуулах шинэ “замын зураг”-ийн талаар яриа хэлэлцээ хийж байгаа гэх Туркийн талын мэдээллийг Армени үгүйсгэлээ. “Энэ худлаа. Худал мэдээллийг тайлбарлах шаардлагагүй” гэж Арменийн Гадаад хэргийн сайд Эдвард Налбандян өнөөдөр хэллээ. Яриа хэлэлцээний ширээнд хоёр талын харилцааг зохицуулах шинэ “замын зураг” байгаа Ереван, Анкара энэ талаар дуугүй байхаар тохиролцсон гэж Туркийн эрх баригч “Шударга ёс болон хөгжил” намын төлөөлөгч өчигдөр мэдэгдсэн юм.