Таиландад хэдэн зуун жагсагч Бангкок хотоос зохион байгуулалттай гарч байна. Тус улсын янз бүрийн дүүрэгт оршин суудаг засгийн газрын эсрэг цуглаанд оролцсон хүн бүрийн унааны үнийг засгаас дааж байна. Цэргийнхэн төв гудамжнаас сөрөг хүчнийхнийг шахан гаргаж дуусгаж байна. Хотын төвд замын зарим хаалтыг авсан ч, зэвсэгтэй цэргүүд хамгаалсаар байна. Жагсагчид 3-р сараас бүх нийтийн сонгууль явуулахыг шаардаж байгаа юм. Арми, сөрөг хүчний мөргөлдөөнд 80 гаруй хүн үрэгджээ.