0АНУ Орос улстай СДЗ-ийн талаарх хэлэлцээ батлахын өмнө баллистик пуужин, хиймэл дагуул хөөргөх тухай бусад улсад мэдээлэхээр боллоо. Америкийн тал оросын түншээсээ мөн ижил хариу арга хэмжээ авахыг хүлээж байна гэж Ассошиэйтед Пресс агентлаг уламжлав. Орос улс олон жилийн турш хөөргөх пуужин, хиймэл дагуулын талаар бусад улсад сайн дураар урьдчилан мэдээлж байсан. Америк болон бусад олон улс энэ жишгийг дагахгүй байсан тул Москва хоёр жилийн өмнөөс энэ практикаас татгалзжээ.