Бурханы өмнө бид бүгд ижилхэн. Улаанбаатар хотын Троицкийн үнэн алдартны шашны сүмийн хуралд очиж, өдөр ирэх бүр сударт дурдсан энэ үнэнд итгэлтэй болно. Монгол улсад эртнээс суугаа орос үндэстнүүд голдуу, мөн сэтгэлийн дэм хэрэгтэй хүмүүс энэ сүмд ирдэг. Үнэн алдартны шашныг шүтэх болсон цөөн тооны монголчууд тэдний дунд байна. Тэдэнд зориулж хурлыг монгол хэлээр явуулж байна. Шашны номлолыг бүр 19-р зуунд монгол хэлээр хөрвүүлжээ. Улаанбаатар дахь гэгээн Троицын сүмийн ширээт лам Алексей сударыг Санкт-Петербург хотоос авчирсан байна.  Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн салбарын номын сангийн ажилтнууд шашны сударын орчуулгыг хаанаас олж болохыг надад хэлж өгсөн гэж ширээт лам Алексей ярив. Би 2006 онд Нева мөрний эрэг дээрх хотод очиж, орчуулгыг цуглуулж, хувилахад тэд тусалсан. Заримыг хуучин монгол үсгээр, заримыг кириллээр бичсэн байсан. Хэн нэг нь урьд үүнийг хуулж байсан бололтой. Хурал хурахад орчуулга нэг л эвлэрч өгөхгүй байсан. Сүмд ирсэн монголчууд сайн ойлгохгүй байлаа. Судрын эхийг орчин цагийн үг хэллэгээр орос хэлээр сийрүүлж, дараа нь монгол хэлээр хөрвүүлэхээс аргагүй байна. Энэ хүнд ажлыг сүмийн ажилтнууд ширээт лам Алексей, тахилч монгол залуу Дорж, сүмийн найрал дууны удирдаач Солонго нар хийж байна. Тэд ойрын үед орчин цагийн хэллэгээр сийрүүлж, дараа нь үнэн алдартны шашны сүмийн бүх орос судрыг монгол хэлээр хөрвүүлэх бодолтой байна. Одоо сүмийн хурал сүмийн славян, мөн монгол хэлээр болж байна. Гэгээнтний унших ёстой залбирлыг би монголоор уншидаг гэж ширээт лам Алексей Трубач ярив. Би монгол хэлний анхан шатны мэдлэгтэй. Гэхдээ энэ хэлийг цаашид улам гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй. Би судалсаар л байна. Тахилч монгол хэлээр мөн залбирал уншдаг. Сүмийн найрал дуучид монгол болон сүмийн славян хэлээр гайхалтай дуулдаг.  Ширээт лам Алексей сүмийн найрал дууны хамтлагаар бахархадаг юм. Энд зөвхөн монголчууд дуулдаг. Монголын хөгжмийн сургуулийн оюутнууд ирээдүйн мэргэжлийн дуучид найрал дууны хамтлагт дуулдаг. Сүмийн лам, сүсэгтнүүд тэднийг “сүмийн алтан гургалдайнууд” гэж нэрлэдэг. “Алтан гургалдайнууд” шахуу төлөвлөгөөгөөр ажилладаг юм. Хурал болгоны дараа тэд дуугаа давтдаг байна. Найрал хөгжмийн хамтлагийн удирдаач Солонго тэднийг давтуулдаг. Үнэн алдартны шашин шүтэх болсон бүсгүйг орос сүсэгтнүүд зүгээр Светлана хэмээн дууддаг. Тэрээр шашны сургууль төгсөөгүй ч, өөрийн чармайлтаар шашны талаар судалж мэдэж байгаа гэж Алексей лам хэллээ. Сүмд дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа Солонго бүсгүй  хурлын утга санааг маш сайн ойлгодог байна. Солонго олон дууг нотоор буулгажээ. Ирээдүйн мэргэжлийн дуучин болох  найрал дууны хамтлагийнхан хөгжимтэй төвөггүй ажилладаг байна. Үнэн хэрэгтээ Улаанбаатар хотын Гэгээн Троицкийн сүмд ирж байгаа сүсэгтнүүдэд сүмийн дууг ямар хэлээр дуулж байгаа нь онц чухал биш юм. Хамгийн гол нь сэтгэлээсээ дуулсан залбирал бүгдэд хүрэх нь чухал билээ.
<сонсох>
Орчуулсан Г.Нарангарав