ЗХУ 1969 онд Хятадад цөмийн цохилт өгөхөөр бэлтгэж байсан, энэ төлөвлөгөөнд  АНУ саад хийсэн тухай хятадын “Вэньши Цанькао” сэтгүүлд гарсан нийтлэлд дэлхийн хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл анхаарал хандуулав. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов сэдвийг үргэлжлүүлнэ. Зөвлөлт-хятадын зөрчлийн нууцыг сонирхосон хэд хэдэн хэвлэлийг 5-р сарын 15-нд “Цанькао сяоси” тоймд дурджээ. Тэдгээрийн нэг “Комсомольская правда” сонин юм. Энэ шуугиан тарьсан нийтлэлийг дэлгэрэнгүй өгүүлсэн оросын цорын ганц хэвлэл биш юм. Үүнд гайхах хэрэггүй. Манай хоёр орны нийтийн түүхийн нэг хэсэг ЗХУ, Хятад улс 1960 болон 1970 онд сөргөлдөөний тухай байдаг. “Өнгөрсөнөө ард орхих” Дэн Сяопиний хэлсэн мэргэн үгээр бид энэ түүхийг мартах аргагүй. Архивын ямар ч шинэ баримт, гэрчүүдийн дурын мэдүүлэг онц үнэ цэнэтэй. “Вэньши цанькаод” гарсан нийтлэлийн түүхэн үнэн магад нэлээд ээдрээтэй байна. Нийтлэл баримтанд бус зөвхөн сэтгүүлчийн уран зөгнөлд түшиглэжээ. Өөр зохиогчид нэлээн дээр ийм уран зөгнөлийг хэлж байсныг тэмдэглэе. Тэдний нэг тухайлбал 2000 онд хятадын “Зэвсгийн мэдлэг” сэтгүүлд “Хятадын цөмийн таван хямарал” нийтлэл хэвлүүлсэн дээд ангилалын Н-ийн хоёрдугаар их бууны удирдах газрын инженер Жэнь Жижэнь юм. Хожим “Вэньши цанькао” сэтгүүлд давтсан тэр хувилбарыг Жэн Жижэнь боловсруулжээ. Товчдоо иймэрхүүй зүйл хэвлэгджээ. ЗХУ болон Хятадын харилцаа 1960-аад оны хоёрдугаар хагаст эрс муудсан юм. Хилийн байдал хурцадаснаас 1969 оны 3-р сарын 2-нд Уссури голын Даманск арлын хэрэг дэгджээ. Москва энэ үеэр цөмийн тэсрэх бөмбөг гэх мэт баримтыг Бээжинтэй маргаанаа зохицуулахад ашиглахаар шийдсэн гэж Жэнь Жижэнд түүний араас “Вэньши цанькао” сэтгүүлд нийтлэлээ хэвлүүлсэн зохиогч баталжээ. Энэ хувилбараар ЗХУ Хятадад “цөмийн мэс заслын цохилт” өгөх бодолтой байгаагаа тэр үед Вашингтонд сууж байсан элчин сайд Анатолий Добрынинаар дамжуулан 8-р сарын 20-нд  АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Генри Киссинжерт уламжилжээ. Вашингтон зөвлөлтийн төлөвлөгөөг дэмжээгүй бөгөөд үүнийг хэрэгжүүлбэл ЗХУ-ын цэргийн объект, хотуудад цохилт өгнө хэмээн амласан байна. 1969 оны байдал үнэхээр хурцадмал байсан. Гэхдээ Хятадад цөмийн цохилт өгөх зөвлөлтийн төлөвлөгөө мэдээж хэрэг хоосон яриа хэмээн Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын Хүрээлэнгийн орлогч захирал, профессор Сергей Лузянин “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дурдав. Сергей Лузянин дээд удирдлагын шийдвэрийг бэлтгэхэд оролцож байсан ЗХУ-ын Коммунист намын төв хорооны ажилтнууд, мөн тухайн үед хятадын чиглэлээр ажиллаж байсан зөвлөлтийн тагнуулчидтай тэр үеийн талаар дэлгэрэнгүй ярилцаж байсан юм.  Тэдний ярьснаар ЗХУ үнэхээр Хятадад цөмийн цохилт өгөхөөр бэлтгэж байсныг гэрчлэх битүү дохио ч байгаагүй гэж Сергей Лузянин ярив. Үүнийг “долоон тамгаар нууцалж” энэ хүмүүс энэ талаар дуугүй байхаар амласан гэж хэлж болох ч, манай архив 1990-ээд оны эхэнд эрс нээлттэй болсон. Хэрэв ийм шийдвэр гаргахаар бэлтгэж байсан бол ганцаар барахгүй баримт байх ёстой. Эдгээр баримт ямар нэг байдлаар илрэх байсан. Ийм шийдвэр ул мөр үлдээхгүй байх аргагүй. Тэгээд ч ийм баримт байхгүй юм. Нийтлэлдээ зөвлөлтийн удирдагчдын яриаг буулгасан “Вэньши цанкао” сэтгүүлийн зохиогч ийм дэлгэрэнгүй, нууц мэдээллийг хаанаас авсанаа бичээгүй байна. ЗХУ-аас АНУ-д сууж байсан элчин сайд асан Добрынин дурсамж номондоо 1969 оны 8-р сарын 20-ны уулзалтын талаар ганц ч үг дурдаагүй. Киссинжерийн дурсамж номонд зөвлөлт-хятадын зөрчлийн талаар бүхэл бүтэн хэсэг байдаг ч, зөвлөлт Хятадад заналхийлсний хариуд “америкийн тулган шаардлагын” талаар юу ч дурдаагүй байдаг. Хувилбарыг нотлох баримт алга байна.  Түүхэн өөр мөч илүү чухал хэмээн профессор Лузянин үзэж байна. 1969 онд зөвлөлтийн удирдлага өдгөө “хожуу зогсонги байдал” хэмээн нэрлэж байгаа 10 жилийн өмнөх үеийн удирдагчдыг бодвол шийдвэр гаргахдаа илүү тэнцвэртэй ханддаг байсан. 1960-аад оны сүүл үеийн Брежневийн удирдлага Хятадтай хил залгаа оршидогоо бодсон ч, дэлхийн улс орнууд хэрхэн хандахыг харгалзсан ч тэр ийм шийдвэр гаргахаар дорвитой бэлтгэж байсан гэхэд итгэхэд бэрх юм. Гарцаагүй цөмийн дайн дэгдэх байсан тул ямарч  “мэс заслын цохилтоор” хэргийг хязгаарлаж болохгүй гэдгийг бүгд сайн ойлгож байсан. Өөрөөр хэлбэл “Вэньши цанькао” сэтгүүлд гарсан нийтлэл түүхийг гуйвуулж байна гэж хэлэхээр байна. БНХАУ-ын дарга Ху Зиньтао Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойн ёслолд оролцохдоо, манай хоёр орон “түүхийн үнэн мөнийг шийдвэртэй хамгаалахад байр сууриа идэвхтэй уялдуулж, харилцаа холбоогоо бэхжүүлэх ёстой” хэмээн тэмдэглэсэн билээ. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнд хамтран оролцсон түүх төдийгүй бүхэлдээ орос-хятадын харилцааны түүхэнд хамаатай гэж бодож байна. “Вэньши цанькао” сэтгүүлд гарсан нийтлэл түүхийн нууцыг тайлах бус 1960-аад оны үеийн зөрчлийн талаар үлгэр тарааж байгаа тул гайхахаас аргагүй байна. Оросын төдийгүй хятадын эрдэмтэд энэ нийтлэлийг тайлбарласан бол сайн байхсан.  “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.
Орчуулсан Г.Нарангарав