Аугаа эх орны дайны 65 жилийн ойд Орос, Монголын хотоор амвтомашинаар аялах соёл-эх орны сэдэвт аялалд оролцогчид 5-р сарын 3-нд Москва хотоос гарч, Курганд ирлээ. “Го Холбоо” бүс нутгийн олон нийтийн байгууллага ОХУ-ын спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын асуудал эрхэлсэн яамны дэмжлэгээр аялалыг зохион байгуулж байна. Автомашины аялалд оролцогчид Орос улс, мөн “Го” тоглоомын эх нутаг хэмээн нэг хувилбараар үздэг монголын нутгаар аялна. Тэд Оросын 25 хотод очино. Оросын Астрахань, Волгоград, Пенза, Рязань, Самар, Уфа, Челябинск зэрэг хотууд аялагчдыг элэгсэг дотно хүлээж авчээ. Автомашин сонирхогчид Курган хотын дараа Омск, Новосибирск, Барнаул хотод очино. Тэд Монголын баруун-хойд аймгаар дайрч, Улаанбаатар хотод ирэх юм. Аялагчид Курган хотод хотын их дээд сургуулийн оюутан, залуучуудын байгууллагын төлөөлөгчидтэй уулзжээ. “Го Холбоо” олон нийтийн байгууллагын ерөнхийлөгч, аялалын удирдагч Игорь Гришин Курганы залуустай уулзахдаа, түүхийн эртний нэг соёл иргэншлийн тоглоомын талаар өгүүлсэн байна.