Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо эдийн засгийн хэлбэрээр өргөжиж, геополитикийн шинэ бодит зүйл болж байна. Орос улсын ерөнхий сайд В.Путин Гаалийн холбооны дээд байгууллагын хуралдааны үеэр энэ тухай мэдэгдэв. Эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах нь өнөө үед ТУХН-ийн орнууд Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын интеграцчилах үйл явцад чухал чиглэл болж байна. Эдийн засгийн нэгдсэн орон зайн хууль эрхийн баазыг байгуулах тухайд оролцогч бүр энэ талаар тохиролцох хэрэгтэй гэж ерөнхий сайд тэмдэглэв. Белорус, Казахстаны ерөнхий сайд нар Гаалийн холбооны ирээдүйд өөдрөг байр суурьтай байгаагаа илэрхийлэв.