Оросын шигшээ баг хоккейн дэлхийн аварга шалгаруулах хагас шигшээ тоглолтод канадын багийг 5:2 оноогоор хожлоо. Максим Афингенов, Павел Дацюк, Евгений Малкин, Сергей Федоров нар ялгарч байв. Семен Варламовын хаалганд Жон Таварес, Мэтту Дюшен нар шайб оруулав. 2010 оны Олимпийн наадмын хагас шигшээд Канадын баг Вячеслав Быковын шавь нарыг 7:3 оноогоор хожсон юм. Ванкуверийн шигшээ багийн бүрэлдэхүүнээс канадчүүд нэг хоккейчныг Германд авчирчээ. Харин тэр тоглолтод оролцсон оросын шигшээ багийн 15 тамирчин энд ирсэн байна. 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Оросын баг, Германы багтай тоглоно. Тоглолт 5-р сарын 22-нд болно. Оросын шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 26 тоглолтод дараалан хожжээ.