Оросын томоохон хотын метронд дэлбэрэх хэрэгсэл илрүүлэх мэдрэгч төхөөрөг суурилуулна. Онц байдлын яамны сайд Сергей Шойгу энэ тухай уламжлав. Метронд үүнтэй ижил төстэй мэдрэгч төхөөрөг байдаг ч, бүх зүйлийг мэдэрдэггүй, төгс бус юм. Гэсэн ч энэ төхөөргийг суурилуулж, эрдэмтэд үүнийг сайжруулахаар ажиллаж байна. Москвагийн метроны “Лубянка”, “Парк Культуры” өртөөнд 3-р сарын 29-нд дэлбэрэлт болох үеэр 40 орчим хүн амь насаа алдаж, 100 орчим хүн шархадсан эмгэнэлт хэргийн дараа Орос улсын ерөнхийлөгч 2014 оны 1-р сарын 1-нд барих тээврийн хэрэгсэлд хүн амын аюулгүй байдлыг хангах Бүх Оросын цогц систем бүтээх зарлигт гарын үсэг зурсан юм.